www.Kargo.mn сайтын АНУ дахь хаяг дээр
бараа захиалж авах журам:
1. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмаар www.Kargo.mn сайтын АНУ дахь хаяг дээр шууд худалдан авалт хийж, барааг Kargo.mn сайтаар тээвэрлүүлэн хүлээж авах үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү харилцаанд Kargo.mn сайт нь өөрийн АНУ дахь хаяган дээр ирсэн барааг хүлээн авч, тээвэрлэлтэнд бэлтгэн Монгол улсруу агаараар явуулах болон хэрэглэгчид хүлээлгэж өгөх үүрэгтэй оролцоно.
1.3.Үйлчлүүлэгч энэ үйлчилгээг авахын тулд дээрх, доорх журамтай бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд захиалгаа үүсгэж Kargo.mn сайтаар үйлчлүүлэх эрхтэй болно.
1.4.Үйлчилгээний журамтай танилцаагүйгээс үүдэн гарах аливаа алдаа эрсдэлийг Kargo.mn сайт хариуцахгүй болно.
2. Захиалга
2.1.Та Kargo.mn сайтны хаяг дээр шууд захиалга хийж үйлчилгээ авахын тулд эхэлж манай сайтанд бүртгүүлж, хэрэглэгчийн дугаар болон, захиалгын дугаар авах шаардлагатай.
2.2.Та Kargo.mn сайтанд бүртгүүлэхдээ захиалагч болон хүлээн авагчийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд гаргацтай бөглөх шаардлагатай. /гаалийн анхан шатны мэдүүлэг болно/
2.3.Захиалгын дугаар авахдаа Kargo.mn сайтны сагсанд захиалж байгаа барааны линк, тоо ширхэг, үнийн дүнг үнэн зөв бөглөж захиалгын дугаарыг авна. / гаалийн анхан шатны мэдүүлэг болно / Авсан захиалгын дугаараа барааг АНУ-д хүлээж авах Kargo.mn сайтны хаягийн мэдээлэл дээр заавал бичнэ.
2.4.Үйлчлүүлэгч та энэ журмын 2.2, 2.3 заасаны дагуу захиалгын дугаар авсны дараагаар АНУ-н сайтнаас өөрийн шууд худалдан авалтыг эхлүүлж болно.
2.5.Дээрх журмын дагуу эхлүүлсэн захиалгынхаа Truck number болон order number болон хүргэгдэж ирэх хугацааны талаарх мэдээллийг Kargo.mn сайт дээр миний трак хэсэг дээр заавал бичиж илгээнэ.
2.6.Таны илгээсэн мессэж болон захиалгийн дугаар дээрх барааны мэдээллийг үндэслэн Kargo.mn сайт нь барааг хүлээн авч, бүртгэн, тээвэрлэлтэнд бэлтгэж, гаргана.
2.7.Энэхүү журмын 2.2, 2.3 заасан мэдээллүүд зөрөх, буруу дутуу бөглөснөөс үүдэн ачаа бараа шалгагдах, хил гааль дээр саатах, торгууль татвард орох аливаа эрсдэлийг Kargo.mn сайт хариуцахгүй болно.
2.8.Энэ журмын 2.3-д заасны дагуу захиалгын дугаар аваагүй болон авсан дугаараа АНУ-д барааг хүлээж авах Kargo.mn сайтны хаягын мэдээлэл дээр бичээгүй тохиолдолд үйлчилгээний хөлс болгож 5 usd нэмж авах болно.
2.9. Kargo.mn сайтад бүртгүүлж хэрэглэгчийн код авна. К үсгээр эхэлсэн Код үүсэх ёстой гэдгийг санаарай.
2.10 .Хаягын дараах зааврын дагуу бөглөх ба маш анхааралтай бөглөх хэрэгтэй:
FIRST NAME |
Өөрийн нэр |
LAST NAME |
Эцгийн нэр, Утасны дугаар |
ADDRESS LINE 1 |
1503 W Dundee Rd |
ADDRESS LINE 2 |
Хэрэглэгчийн код, эсвэл утасны дугаар |
CITY |
Buffalo Grove |
STATE / PROVINCE / REGION |
illinois |
ZIP CODE |
60089 |
COUNTRY/REGION |
United states |
PHONE |
(224) 488 7239 |
2.11.Хаягийн мэдээллийг Kargo.mn сайтын Холбоо барих хэсгээс харж бөглөнө.
3.Төлбөр
3.1 Нийт төлбөр 2 хуваагдаж бодогдоно. Эхний төлбөрт энэ журмын 3.2, хоёр дахь төлбөрт 3.3-т заасан төлбөрүүд орно. Бүх төлбөр олон улсын картаар 100% хийгдэнэ.
3.2 Захиалгын төлбөр гэдэг нь: Таны сонгосон барааны АНУ-д зарагдаж байгаа үнэ болон татвар, тухайн сайтны АНУ доторх хүргэлтийн нийлбэр үнийг хэлнэ. /shipping, delivery charge/.
3.3 Тээврийн төлбөр гэдэг нь: Таны үүсгэсэн захиалгын бараа АНУ-с Монгол улсад ирэх тээврийн зардлыг хэлнэ.
3.4.Тээврийн төлбөр: Агаарын ачаа 1кг нь 15 usd байна. / 0-500гр= $8, 501-1000гр=$15 бодогдоно./
3.5.Агаарын ачааны тээврийн хувьд олон улсын агаарын тээврийн үнэлгээний журмын дагуу тухайн ачааны бодит жин болон оворын хэмжээг харьцуулан үзээд аль илүү гарсанаар тээврийн төлбөр бодогдоно. Жишээ нь: Гитар, хайрцагтай бодит жин 6кг оворын хэмжээ 44inch x 17inch x 7inch=5236:366=14.3кг (урт x өндөр x өргөн =гарсан дүн : 366 = эзэлхүүнд оногдсон кг/
3.6.www.Kargo.mn сайтнаас төлбөрийн буцаалт хийх тохиолдолд төлбөр буцааж байгаа өдрийн олон улсын картын ханшаар бодогдож ажлын 3 өдөрт таны дансанд орно. Тухайн захиалгатай холбоотой гарсан зардлууд суутгагдаж олгогдоно.
4. Тээвэрлэлт
4.1.www.Kargo.mn сайт нь АНУ-с Монгол улсад ирэх ачааны тээврийг агаар, газар гэсэн хоёр хэлбэрээр гүйцэтгэнэ.
4.2.Агаарын ачаа АНУ-с 7 хоног бүрийн 4 дэх өдөр гарна. Гарснаас хойш ажлын 5 хоногт Монголд ирнэ.
4.3.Газрын ачаа тогтмол гардаггүй болно. АНУ-с гарснаас хойш 45-60 хоног болж Монголд ирнэ.
4.4.Энэ журмын 4.2, 4.3-т заасан хугацаа олон улсын ачаа тээврийн ачаалал болон урьдчилан тооцох боломжгүй гэнэтийн шалтгааны улмаас дамжин өнгөрөгч орнуудад саатсан тохиолдолд тээвэрлэлтийн хугацаа уртасч болно. Тээвэрлэлтийн саатал нь www.Kargo.mn сайтнаас шалтгаалаагүй тохиолдолд www.Kargo.mn сайт хариуцлага хүлээхгүй.
4.5.Улс хоорондын ачаа тээвэр нь хэд хэдэн улсыг дамжин өнгөрч ирдэг тул захиалагч өөрийн захиалж байгаа барааны онцлогоос хамаарч тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцож, сайн дураар бараагаа даатгуулах үйлчилгээнд хамрагдаж болно. /Эрсдэлтэй бараанд: хурдан хагарч гэмтэх, өндөр үнийн дүнтэй бараа г.м орно./
4.6.Захиалагч даатгуулсан бараагаа хүлээж авахдаа эвдрэл гэмтэл, тоо ширхэгийг сайтар шалган гарын үсгээ зурж хүлээн авна. Хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудалд www.Kargo.mn сайт хариуцлага хүлээхгүй болно.
4.7.Захиалагч нь даатгалд хамруулаагүй эрсдэл өндөртэй бараанд тээвэрлэлтийн явцад асуудал гарсан тохиолдолд www.Kargo.mn сайт хариуцлага хүлээхгүй бөгөөд захиалагч нь дамжин өнгөрөгч орнуудын ачаа тээврийн албанд хүсэлт гарган асуудлыг шийдвэрлүүлж болно.
4.8.Шуудан илгээмжээр тээвэрлэхийг хориглох зүйл: Шуудангийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар
24.1.1.галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
24.1.2.хортон ургамал, амьтан;
24.1.3.хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
24.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
24.1.5.түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
24.1.6.садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
24.1.7.хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.
5. Бараа буцаалт
5.1.АНУ дахь сайтны бараа буцаах хугацаа, нөхцөл, журамд /Return policy/ нийцүүлэн захиалагчийн хүсэлтээр Монголд ирсэн барааг буцааж болно. Тус барааны АНУ дахь дэлгүүрт очих хугацаа нь тухайн сайтны бараа буцаах журамд заагдсан хугацаанд багтаж байх ёстой.
5.2.АНУ-руу бараа буцаахтай холбогдон гарах тээвэр, торгууль зэрэг бүх зардлыг хүсэлт гаргасан захиалагч бүрэн хариуцна.
5.3.Захиалагч захиалсан бараагаа Монгол улсруу тээвэрлэхээс өмнө буцаах хүсэлт гаргасан бол АНУ доторх хүргэлт болон буцаахтай холбогдон гарсан зардлууд эхний төлсөн дүнгээс хасагдах болно.
5.4.Буцаагдсан барааны нийт үнийн дүнгээс нийлүүлэгч талын нэхэмжилж болох зардлыг хассан төлбөр www.Kargo.mn сайтны дансанд нийлүүлэгчээс бүрэн буцаж орж ирэхээр захиалагчид төлбөрийг эргүүлэн олгоно.
5.5.Буцаасан барааныхаа оронд өөр бараа захиалахыг хүсвэл шинээр захиалга үүсгэж, мессэж илгээх хэсэг дээр хүсэлтээ бичиж төлбөрийг шилжүүлэн хэрэглэж болно.
6. Гаалийн татвар болон бүрдүүлэлт
6.1.Монгол улсын хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн дүн, тоо ширхэг, жинг үндэслэн Гаалийн байгууллага нь Гаалийн болон Албан татварын хуульд заасаны дагуу бараа бүтээгдэхүүнийг шалган саатуулж, татвар ногдуулах эрхтэй байдаг.
6.2.Татварыг тооцохдоо барааны худалдаж авсан үнийн дүн дээр тээврийн зардлыг нэмж, нийт гарсан үнийн дүнгээс 15,5%-аар тооцож гаргана.
6.3.Захиалсан бараа гааль дээр саатуулагдсан тохиолдолд захиалагч www.Kargo.mn сайт дахь үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж гаальд шаардагдах бичиг баримтийг авна.
6.4. Гааль дээр саатсан бараагаа авахдаа захиалагч холбогдох бичиг баримт, иргэний цахим үнэмлэхтэй өөрийн биеэр нисэхийн шуудангийн гаалийн салбар дээр очиж, зохих журмын дагуу ноогдсон татварыг төлж авна.
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх илгээмж
2.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.
2.1.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.
2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
2.2.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа
/ Ижил төрлийн бараа гэдэг нь: Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” 12.3-т “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ” гэж заасан. /
Жишээ нь : Таны нэр дээр хүүхдийн гутал 1ш, эмэгтэй гутал 1ш, эрэгтэй гутал 1ш нийт 3ш гутал ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 2 сая 400 мянган төгрөг хүрээгүй ч нэг төрлийн бараа гэж үзэж татвар тооцож авна. Харин таны нэр дээр өмд 2ш, цамц 2ш, гутал 2ш нийт 6ш бараа ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 2 сая 400 мянган төгрөг хүрээгүй, ижил төрлийн бараа 2-оос илүүгүй байгаа тул та татвар төлөхгүй.
7. Хүргэлт
7.1.Kargo.mn cайт нь захиалагч, үйлчлүүлэгчийн хүсэлтээр захиалгын барааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагруу хүргэх, илгээх үйлчилгээг үзүүлнэ.
7.2.Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар тогтооно.
7.4.Орон нутаг болон бусад улс орноос хийгдсэн захиалгын хүргэлтийг хот хоорондын тээвэр болон улс хоорондын шуудангийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх ба хүргэлтийн төлбөрийг урьдчилж төлсөн байх шаардлагатай.
7.5 Ачааг орон нутаг болон хот хоорондын тээвэрт өгсөнөөс хойш Kargo.mn ямар ч хариуцлага хүлээхгүй болно.
8. Бараа хадгалах, хураах, устгах
8.1. www.Kargo.mn сайтаар дамжин хийгдэж байгаа захиалга болоод илгээмжийг түр хадгалж болох бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд байгууллага хохирлоо барагдуулах, агуулахаа чөлөөлөх үүднээс барааг хураах, устгах эрхтэй.
8.2.Захиалга Монголд ирсэн талаар www.Kargo.mn сайтнаас мессэжээр мэдэгдэнэ. Мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор ирж авна. Заасан өдрөөс хэтэрсэн хоног тутамд хадгалалтын төлбөр тооцогдоно.
8.3.Барааг түр агуулахад 2 сар хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд үйлчлүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд хугацааг 1 сараар сунгах арга хэмжээ авч болно.
8.4. 8.3-т заасан хугацаанд үйлчлүүлэгч захиалга болон илгээмжээ хүлээж аваагүй тохиолдолд байгууллага хохирлоо барагдуулах болон агуулах чөлөөлөх үүднээс барааг хураах, устгалд оруулна.
8.5. 8.4-т заасан үйл ажиллагаанд байгууллага барааг зарж борлуулах, АНУ-руу буцаах, ашиглах боломжгүй тохиолдолд 2 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр барааг устгах үйл ажиллагаа хийгдэнэ.
8.6. 8.5-д заасан үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг тухайн захиалагч/иргэн, хуулийн этгээд/ бүрэн хариуцна. Таны урьдчилгаа болгож төлсөн төлбөр буцаан олгогдохгүй бөгөөд төлсөн төлбөр үйл ажиллагааны зардалд хүрэлцэхгүй тохиолдолд байгууллага захиалагчаас нэмж төлбөр нэхэмжлэх эрхтэй.
9. Илгээмжийн хяналт.
9.1.Таны явуулж буй улс хоорондын шуудан илгээмж нь хэд хэдэн улсын Гааль болон хяналтын бүсээр дамжин өнгөрч хаягт эзэндээ хүрдэг тул энэ журмын дагуу мэдээллүүдийг үнэн зөв бөглөж, баглаа боодлыг сайн хийж явуулах шаардалагатай.
9.2.Энэ журмын 2.4-д заасны дагуу илгээмжийн дугаар авч байгаа үйлчлүүлэгч илгээмжийг битүүмжлэлгүй Kargo.mn сайтны АНУ дахь салбар дээр авчиран ажилтанд шалгуулж хүлээлгэн өгнө.
9.3.Энэ журмын 2.5-д заасны дагуу илгээмжийн дугаар авч байгаа үйлчлүүлэгч нь энэ журмын 2.6-д зааснаас бусад зүйлийг тухайн илгээмжид хийн сайтар битүүмжлэн илгээж болно.
9.4.Энэ журмын 2.5-д заасны дагуу илгээмжийн дугаар авч байгаа үйлчлүүлэгчийн илгээмж доторх эд зүйл энэ журмын 2.2, 2,3-д заасан мэдээллээс зөрөх, хил гааль дээр саатуулагдах, хураагдах төлбөр, торгуульд орсон тохиолдолд Kargo.mn сайт хариуцлага хүлээхгүй болно.
9.5.Энэ журмын 2.5-д заасаны дагуу илгээмжийн дугаар авч байгаа үйлчлүүлэгчийн илгээмж доторх эд зүйлээс шалтгаалан бусад үйлчлүүлэгчийн илгээмж хил гааль дээр саатуулагдах, хугацаа алдах, бусдад хохирол учирсан тохиолдолд уг хохиролыг уг илгээмжийг явуулсан үйлчлүүлэгч бүрэн хариуцана.
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТ /Доорх холбоос дээр дарж үзнэ үү/
http://www.customs.gov.mn/2014-03-25-01-15-56
Доорх зүйлсийг бид агаараар тээвэрлэхгүй болно
Эрүүгийн Хуулиар хориглосон зүйлсЗүйл 1. Хор болон хордуулах материалууд, жишээ нь шавьжны хор, химийн элемент Талли (TI) , Арсен (As), Цианид нэгдэл г.м.Зүйл 2. Мансууруулах бодис. Опиум (цэцэг, навч, үр) морфин, кокеин, героин, марихуана г.мЗүйл 3 Бусдад дамжуулах, хүргэхийг хуулиар хориглосон зүйлс. Галт зэвсэг болон түүний эд ангиуд, дагалдах хэрэгсэл, дуураймал галт зэвсэг, сум, дарь, хутга, бүх төрлийн тэсэрч дэлбэрэх зүйлсЗүйл 4. Бусдыг өдөөн хатгасан, турхирсан, мөн зүй бус мэдээлэл, садар самуун сурталчилсан сонин сэтгүүл, зураг хэвлэлүүд, дуун болон дүрс бичлэгүүд
Олон улсын агаарын тээврийн дүрмээр хориглосон зүйлс буюу нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөн улмаар хүн ардын эрүүл мэнд, өмчид аюул учруулж болзошгүй зүйлс.Зүйл 1. Тэсэрч дэлбэрэх зүйлсЗүйл 2. Шахсан хий,хуурай мөс ,гал унтраагч,хийлсэн бөмбөг,хорт утааны баг,автомашины хийн дэр,савтай агааржуулагч,асаагуур,чийдэнгийн шил, бутан, пропан, хүчилтөрөгч г.м.Зүйл 3. Шатамхай бодис. Үүнд будаг, бензин, архи, моторын тос, камферийн тос, шингэлэгч, давирхай, үнэртэй ус, шавьжнаас хамгаалагч тос шингэн хий, цацдаг агаарын үнэртүүлэгчЗүйл 4. Хатуу шатагч. Устай урвалд орж шатамхай хий гаргагч бодисууд, жишээ нь хуурай фосфор, нунтаг титаниум, нунтаг магнезиум г.м.Зүйл 5. Хортой болон халдвартай зүйлс, жишээ нь шавьжны хор, литиум зай, мөнгөн усЗүйл 6. Идэмхий, зэвруулэгч бодисууд. Зай, электролит,хүчил, шүлт,аккумуляторын цэнэгЗүйл 7. Соронзтой зүйлс. Хамгаалагчгүй боосон соронз, соронзтой ган төмөр. Бусад хүчтэй соронз агуулсан эд бараа жишээ нь мөнгөн тэмдэгт танигч, чанга яригч өсгөгч спикер г.мЗүйл 8. Нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх зүйлс. Үхсэн амьтны хүүр, яс (үнс болгосон орно), боловсруулаагүй арьс, боловсруулаагүй амьтны ясЗүйл 9. Исэлдэгч, органик пероксид, цацраг идэвхт материал, идэмхий бодисууд, эмнэлгийн болон химийн лаборторийн бодисуудЗүйл 10. Нунтаг (өнгө харгалзахгүй), шингэн (баглаа боодол харгалзахгүй), аюултай гэж савлагаан дээрээ тэмдэг тавигдсан бүх бараа бүтээгдэхүүнЗүйл 11. Биохимийн бүтээгдэхүүн
Анхаарах зүйлс♦ Манайх захиалгын сонин сэтгүүл тээвэрлэхгүй. Сурталчилгааны сонин сэтгүүлийг мөнгө төлсөн захиалгын сонин сэтгүүлээс ялгаж мэдэх боломжгүй учир та ямар нэг хэвлэл захиалж болохгүй.♦Бид ачаа бүрт шалгалт хийнэ. Терроризм болон бусад гэмт хэргээс сэрэмжлэх үүднээс АНУ-н Department of Homeland Security үүнийг шаарддаг.♦Ачаа манай аль нэг салбар дээр ирсэнээс хойш бүртгэгдэж манай систем руу ортол 24-48 цаг болно. ♦Ачааны минимум төлбөр 1кг-р бодогдоно. Хэрвээ та кг хүрэхгүй жижиг ачаа авч байгаа бол өөр ачаатай нэгтгэж нэгдсэн жингээс нь тээврээ бодуулах боломжтой. Нэгтгэх/салгах хүсэлтээ та өөрөө Hotel4box дээр үүсгэнэ. Ачааны тариф, нэгтгэх үнэ нь салбар бүрт өөр.
Танд амжилт хүсье!